Солонгосын цөмийн асуудлаарах зургаан тал 18-ны үдээс хойш Дио Юйтай төрийн зочид буудалд төлөөлөгчидийн тэргүүн нарын хурал хийж, дараагийн үе шатанд талууд 2-р сарын 13-ны хамтын бичиг баримтыг хэрхэн найдваржуулах асуудлы гол авч хэлэлцсэн байна. 6 сарын хугацаанд цөмийн тоног төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах болно гэж БНАСАУ-ын тал тодорхой илэрхийлжээ.
Энэ бол зургаан талын хэлэлцээний 6 дахь ээлжийн хэлэлцээний нэгдүгээр үе шатны хэлэлцээ 3-р сарын 22-ны өдөр завсарласаны дараа зургаан талын хэлэлцээний төлөөлөгчидийн тэргүүн анх удаагаа Бээжинд хуран цугларч байгаа болно.
18-ны үдээс хойш талууд шууд гол сэдэвдээ орож, Солонгосын цөмийн асуудлын дараагийн үе шатны замын зураг төлөвлөгөөг авч хэлэлцэн, Солонгосын цөмийн тоног төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах болон цөмийн төлөвлөгөөг дэвшүүлэн мэдүүлэх, бусад таван тал нь холбогдох арга хэмжээ авах, солонгосын хойгийн энх тайвны михнизм зэрэг асуудлаар зөвшин хэлэлцсэн байна.
Үүнээс гадна талууд бас 2-р сарын 13-ны бичиг баримтад тогтоосон хойт Солонгост эрчим хүчний тусламж үзүүлэх, ажлын таван групын дараачийн алхамын ажлын төлөвлөгөө тэрчилэн зургаан талын гадаад харилцааны сайдын уулзалт хийх зэрэг асуудлаар зөвшилцсөн байна.
Мөн өдрийн төлөөлөгчидийн тэргүүний хурал ажил хэрэгч нээлттэй уур амьсгалд боллоо гэж АНУ-ын төлөөлөгчидийн тэргүүн Кристофер Хил, БНСУ-ын төлөөлөгчидийн тэргүүн Чинь Инг воо хурлын дараа илэрхийлжээ.
Төлөвлөгөө ёсоор энэ удаагийн зургаан талын хэлэлцээний төлөөлөгчидийн тэргүүн нарын хурал нь 19-ний өдөр өндөрлөх юм байна. \Гэрэлт орчуулж, Баатар хянав\
|