• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-20 15:08:45    
6 талын хэлэлцээг нэг өдөр сунгав

Синьхуа Агентлаг

     19-ны өдөр дуусгахаар товлоод байсан Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын хэлэлцээг нэг өдөр сунгах юм байна. Холбогдох талууд мөн өдөр төлөөлөгчдийн тэргүүн нарын хурлаар, хойд Солонгосын цөмийн тоног төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах цагийн хуваарийг тогтоох асуудлаар төвлөрүүлэн авч хэлэлцсэн байна. Одоо Хятадын тал талуудын саналыг нэгтгэн дүгнэж байна, 20-ны өдөр нэг мэдэгдэл нийтлүүлж дараагийн шатны арга барилаа тодруулах эрмэлзэлтэй байна.

     Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Хиллийн 19-ний орой хэлснээр, энэ удаа төлөөлөгчдийн тэргүүн нарын хурлаар хойд Солонгосын цөмийн тоног төхөөрөмж болон чадавхийг нь алдагдуулах эцсийн цаг хугацааг тодруулах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм байна. Талууд цөмийн чадавхийг алдагдуулах бодитой цаг хугацаа тогтоохоос өмнө, даруйхан ажлын хэсгийн хурал хийж, талуудын олгох мазутын дэс дараалал болон хойд Солонгосын цөмийн тоног төхөөрөмж болон чадавхийг нь алдагдуулах бодитой нарийн ширийн зүйлийн тухай мэдүүлэг зэргийг авч хэлэлцэх хэрэгтэй гэж Хилл үзсэн байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\