Энэ оны эхээр Ордос хотын аялал жуулчлалын газар Хятадын аялал жуулчлалын шилдэг хот байгуулах зорилтын дагуу, ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн ойн аз тохиолыг ашиглан, дотоодын нөөц хүчнээ бүрмөсөн ашиглаж, аялал жуулчлалын ажиллагаа хөгжүүлж, суртал ухуулгын эрч хүчээ нэмэгдүүлэн, удирдлагын түвшин болон үйлчилгээний чанараа чармайн дээшлүүлэхийг аялал жуулчлалын олон аж ахуйн нэгжүүдэд шаардсан байна.
2007 оны эхний хагас жилд бүх хот давхардсан тоогоор нийт сая 410 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь мөн үеийнхээс 20 хувиар нэмэгдсэн байна. Бүх хотын аялал жуулчлалын бодитой ашиг орлого нь 1 тэрбум 370 сая юаньд хүрч, мөн үеийнхээс 22.3 хувиар өсөн нэмэгдсэн байна.\Рэнчинсоо орчуулж, Буян хянав\
|