Үндэстний районы өөртөө засах нь Хятадын үндэстний асуудлыг шийдэх түүхэн сонгол болохыг Өвөр монголын хөгжил өөрчлөлт гүйцэд гэрчилж байна гэж ӨМӨЗР-ын орлогч дарга Хао И-дүн саяхан хэлсэн байна.
Хао И-дүн Хөх-хотод Тайваний хоолойн хоёр эргийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ: ХКН-ын удирдлагатайгаар байгуулагдсан мужийн хэмжээний үндэстний цөөнхийн өөртөө засах районы хувьд, Өвөр монголын 60 жил туршийн хөгжил байгуулалтын парактиг үйл ажиллагаа нь Хятад улсад үндэстний районы өөртөө засах тогтолцоог баримталж, боловсронгуй болгоход амжилттай үлгэр шижээ бий болгож, улс орны нэгдэл, хил хязгаар нутгийн тотвортой байдлыг хамгаалахад зохих хувь нэмэр оруулав.
Үндэстний районы өөртөө засах нь Хятадын үндэстний асуудлыг шийдэх түүхэн сонголт, үндэстнүүдийн эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үндэстнүүдийн цэцэглэл хөгжлийг ахиулах үр ашигтай арга зам, улс орны тогтвортой байдал, нэгдлийг хамгаалах чухал баталгаа болох бөгөөд асар их давуу талай, амьдрах хүчинтэй юм гэжээ. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|