Өвөр монголд монгол үндэстний үг хэлээ хэрэглэхийг харшилах, монгол соёлыг хөгжүүлэн хамгаалхыг харшилах байдал байхгүй гэж ӨМӨЗР-ы дарга Ян Жин 25-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.
Ян Жин хэлэхдээ, олон жилийн турш, ӨМӨЗР үндэстний соёлыг хамгаалах талаар олон ажил хийсэн байна. Монгол үндэстний соёл ерөөс өнөөдрийн шиг ингэж хөгжин цэцэглэж байгаагүй, Монгол үндэстний үг хэл үсэг бичиг ерөөс өнөөдрийн шиг ингэж өргөнөөр хэрэглэгдэж байгаагүй гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, өнөө ӨМӨЗР-д монголоор хичээллэж байгаа дунд бага сургууль 1000 гаруй байж, дагуулын монгол хэлний радио телевизийн нэвтрүүлэг бүх районыг бүрхэсэн байна. Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.
|