• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-25 15:57:33    
Жаран жилд ӨМӨЗР-ны үйлдвэрлэлийн нийт хэмжээ 197 дахинаар нэмэгэв

Хятадын Олон Улсын Радио

      ӨМӨЗР байгуулагдсан 60 жилийн турш, бүх районы үйлдвэрлэлийн нийт хэмжээ 197 дахин нэмэгдлээ гэж 25-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Өвөр Монголын Өөртөө Засах Районы дарга Ян Жин илэрхийлэв.

     Ян Жин хэлэхдээ, Өвөр Монгол эдийн засгийн байгуулалтаа сайн хийхийн зэрэгцээ ард түмний амьдралын түвшнийг чармайн дээшлүүлж, нийгмийн эмзэг давхаргын бодитой амьдралын хүчрийгийн нь зохицуулан өгсөн байна. Зөвхөн 2001—2005 онуудад бүх Өөртөө засах районы 900 мянга гаруй тариачин малчныг ядуурлаас буруулж, хот суурьны 700 мянга гаруй бага орлоготой хүмүүст наад захын амьжиргааны баталга олгосон байна. Ажилгүй байсан гэр бүлийг ажлаар хангаж, ядуу амьдралтай оюутнуудад тэтгэмж олгох, тариачин малчны ундны усны аюулгүй байдлыг хангах, хөдөө тосгон малжих районы үйлдвэрлэл амьдралын нөхцөл байдлыг сайжруулах зэрэг асуудал бүрэн үр ашигтай зохицуулагдсан байна гэжээ.

      2006 онд, Өвөр Монголын Өөртөө Засах Районы үйлдвэрлэлийн нийт хэмжээ 479 тэрбум 900 сая юаньд хүрснийг бүртгэлд харууллаа. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\