• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-26 11:02:55    
Хятадын нийгмийн олон салбарынхан үерийн гамшгаас аврах ажилд нааштай оролцож байна

Синьхуа Агентлаг

      Сүүлийн үед Хятадын төв нутаг, өмнөд нутгийн хэсэг районд үерийн гамшиг болж, тухайн нутгийн ард түмний үйлдвэрлэл амьдралд ноцтой бэрхшээл учруулсан байна. Хятадын нийгмийн олон салбарынхан гамшгаас авран туслах ажилд нааштай оролцож байна.

     Бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэл болон үерийн гамшигт нэрвэгдсэн нутгийн үйлдвэрчний эвлэл нь гамшгаас авран туслах тусхай хөрөнгө мөнгөөр 10 сая 700 мянган юань санхүүжүүлсэн байна.

      Хятадын Ардын Чөлөөлөх Армийн офицер дайчид ч гамшгаас авран туслах ажилд идэвхтэй оролцож байна. Чөлөөлөх армийн эмнэлгийн анги гамшигт нэрвэгдсэн нутгагт эмчилгээ авран туслах ажил өрнүүлж, ундны ус, хүнсний зүйлийн эрүүл ахуй халдбар шалгалтын ажлыг хийж байна.
Нийгмийн олон салбарынхан гамшигт нэрвэгдсэн районд мөнгө төгрөг эд бараа хандивлан тусалж байна. 23-ны өдрийн байдлаар, үерийн гамшигт нэрвэгдпсэн Ань Хүй мужид 45 сая шахам юаний хандив олгосон байна. \Урьхан орчуулж, Урангоо хянав.\