Өвөр Монголын Өөртөө Засах Район нь сургуулийн дотуур байранд сууж байгаа бага сургууль болон анх зэргийн дунд сургуулийн ядуу амьдралтай гэр бүлийн хүүхдэд тэтгэлэг олгож, сурах бичгийн дөлбөр, сургалтын зардлаас гадна мөн амьдарлын зардлын тэтгэлэг олглж, бага сургуулийн хүүхдүүдэд өдрийн нэг юань, дунд сургуулийн хүүхдүүдэд өдрийн нэг юань 50 мөнгний нөхвөр олгох болно гэж ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Районы хорооны Нарийн бичгийн дарга Чү Бө 25-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газрын хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Өнөө Өвөр Монголд их сургууль 36, үндэстний дунд бага сургууль 805 байж, сурч байгаа оюутан сурагчдын тоо нь тус тус 200 мянга, 273 мянга гаруй байгаа юм байна. 9 жилийн заавал сургах боловсрол Өвөр Монголд үндэсэндээ түгээмэлжиж, Монгол хэлээр сурч байгаа оюутан сурагчид нь Монгол оюутан сурагчдын нийт тооны 65 хувийг эзэлж байна. 10 мянган Монгол хүн тутамд 134 оюутан байгаа нь Өвөр Монголын 106 хүний дундаж түвшнээс өндөр байгаа юм байна. \Цэцэн орчуужл, Урангоо хянав.\
|