Шилийнгол аймгийн төв хэсэгт байдаг Баянхангай гацаанд 7-р сарын 24-ны өдөр цахилгаан нэвтэрснээр, Өвөр Монголын Өөртөө Засах Районы гацаа тосгон болгонд цахилгаантай болсон байна. Энэ нь мөн ӨМӨЗР байгуулагдасны 60 жилийн ойд зориулсан иргэдийн амьжиргааны 10 төслийн нэг нь байгаа юм.
Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний компанийн дэд ерөнхий захирал Гэн Бай танилцуулан хэлэхдээ, энэ он гарснаас нааш, Сөнид зүүн хошууны Баянхангайг багтаасан 389 гацаанд цахилгаангүй байсан түүхийг эцэс болгож, 120 мянган малчин тариачин үр өгөөжийг нь хүртсэн байна гэжээ. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|