Бээжингийн олимпийн наадамд туслан ажиллахаар өрөгдөл өгсөн Шянганы 1600 хүн тун саяхан анхны шалгалтаа өглөө. Тэд нарын ихэнх нь дунд сургуулийн сурагчид юм уу, оюутнууд байж, цөөнх нь ажиллаж байгаа хүмүүс болон тэтгэвэртээ гарсан хүмүүс байлаа.
Бээжингийн олимпийн зохион байгуулах комисс 100 мянган туслах ажилтан авч ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна. 6-р сарыг дуустлах байдлаар, дотоод гадаадын нийт 550 мянга гаруй хүн бүртгүүлээд байна. Шянганд морин спортын төрөлд 1800 ажилтан авч ажиллуулахыг хүсч байгаа бөгөөд өнөө 12 мянга гаруй өрөгдөл хүлээж аваад байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|