Хятадын үндэстний өөртөө засах анхны район Өвөр Монголын Өөртөө Засах Районы хөгжил нь Хятадын үндэстний районы өөртөө засах дүрэм хэрэгжүүлэхэд үлгэр жишээ үзүүлэв гэж Хятад улсын орлогч дарга Зэн Чинхүн хэлсэн байна.
Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх уран сайханы үдэшлэг 29-нд Бээжинд болсон байна. Үдэшлэг эхлэхээс өмнө, Зэн Чинхүн Өвөр Монголд ажиллаж байсан ахмадуудын төлөөлөчидтэй уулзаж, өөртөө засах район байгуулагдсаны 60 жилд асар их өөрчлөлт хөгжилтэй боллоо. Өвөр Монголын өнөөдрийн ийм сайн сайхан байдал нь та бүхний урт хугацааны хүчин чармайлт болон хувь нэмэртэй холбоотой юм гэж тэмдэглэжээ. Өвөр Монголын хөгжилд үргэлжлэн санаа тавьж, Өвөр Монголыг нэн баян чинээлэг, нэн хөгжил цэцэглэлтэй, эвсэг зохицонгуй болгон бүтээн байгуулахын төлөө төрөл бүрийн арга хэлбэрээр оюун ухаан, хүчин чадлаа зориулахыг тэрээр ахмад нөхдүүдэд хүссэн байна.
Энэ он бол Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсаны 60 жилийн ой юм. 60 жилд Өвөр Монголын нийгмийн төрөл бүрийн ажил үйлэс маш их хөгжиж, Хятадын тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн болон эрчим хүч, түүхий материалын үйлдвэрлэлийн чухал бааз болсон байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|