Америкийн Сангийн сайд Хэнри Паулсон 29-нйи орой Хятадын баруун бүсийн Хөх-нуур мужийн төв Ши-нинд хүрэлцэн очиж, 30-ны өдрийн айлчлалын бүх агуулгаа экологийн байгаль орчныг хамгаалах асуудалд чиглүүлсэн байна. Америк, Хятад хоёр орон цэвэр эрчим хүчний техник нээн хөгжүүлэх салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж болно гэж тэрээр хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, байгаль орчны асуудал бол Америк, Хятадын эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний чухал асуудлын нэг юм. Дарга Хү Жиньтаогийн дэвшүүлсэн эрчим хүч хэмнэх болон үр ашгийг нь дээшлүүлэх шйидвэр нь хүлэмжийн хийг багасгахад гүнзгий үр нөлөөтэй юм. Өдөр тутам хүндэрч байгаа цаг уурын асуудлыг зохицуулах цорын ганц арга бол эдийн засгийн бүх том орнууд нэгдэж, хамтаар цэвэр эрчим хүч хэрэглэн, хүлэмжийн хийг багасгах явдал мөн гэжээ.
Байгаль орчныг хамгаалах асуудал нь Америк, Хятадын эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээнд урт хугацаагаар яригдах асуудал юм, хоёр тал хамтран ажиллаж, энэ асуудлыг алхам дараатайгаар зохицуулах болно гэж Паулсон хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|