Хятадын Төв засгийн газрын албан байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн Түвдэд туслах 190 гаруй боловсон хүчин 30-ны өдөр Бээжингээс онгоцоор Лахс орлоо. Ингээд Түвдэд туслах 5-дахь хэсгийн нийт 800 гаруй боловсон хүчин бүхнээрээ Түвдэд хүрэлцэн очсон байна.
Хятадын Засгийн газар 1995 оноос Түвдэд боловсон хүчнээр туслах арга хэмжээ авснаас хойш 4 удаа нийт 2800 гаруй боловсон хүчин илгээж Түвдэд ажиллуулсан байна. Боловсон хүчнээр Түвдэд туслах нь Түвдийнн боловсон хүчний эгнээний хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтэцийг нь сайжруулан, Түвд болон дотор газрын харилцаа, хэлхээ холбоог цаашид нягтруулж, Түвдийн эдийн засгийн хөгжил, үндэстнүүдийн эв санааны нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг хүчтэй ахиулсаныг баримт харуулж байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|