• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-31 14:24:44    
ӨМӨЗР үндэстний районы өөртөө засаж амжилтад хүрсэн үлгэр жишээ болов

Рэнь Минь Ри Бао Сонин

     Хятад улсад 60 жилийн тэртээ байгуулагдсан мужийн хэмжээний үндэстний анхны өөртөө засах район--Өвөр Монголын Өөртөө Засах Район нь үндэстний районы өөртөө засаж амжилтад хүрсэн үлгэр жишээ болсон байна.

     Өнгөрсөн 60 жилд Өвөр Монголын шат бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их хурал болон Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлд үндэстний цөөнхийн төлөөлөгчид, гишүүд ажиллаж, үндэстний өөртөө засах орон нутгийн засаг захиргааны тушаалд бүр өөртөө зассан үндэстний иргэд ажиллаж ирсэн нь төр гүрний үйл хэрэг болон үндэстнийхээ дотоод үлй хэрэгт оролцох үндэстнүүдийн ард иргэдийн эрх ашгийг бүрэн харуулсан юм.

     Өвөр Монголын Өөртөө Засах Районы Боловсролын Танхимын орлогч дарга Хэ Чэнбао хэлэхдээ, хагас зууны өмнө, хөдөө нутгийн хүмүүс бичиг үсэг үл мэдэх байдалд байсан, өнөөдөр гэхэд Өвөр Монголд 9 жилийн заавал сургах боловсрол түгээмэлжлээ. Үүний ач холбогдол энгийн бус юм гэжээ.

     1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдах үед бүх районы үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь зөвхөн 500 сая гаруйхан юань байсан бол, 2006 он гэхэд 479 тэрбум юаньд хүрсэн юм байна. 2000 оноос хойш үйлдвэрлэлийн нийт бүтээгдхүүний нэмэгдэл нь жил тутамд дундажаар 17 хувьд хүрч, Хятадын хэмжээнд 1-р байранд орсон байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\