• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-01 11:14:48    
Экспортын бүтээгдхүүн боловсруулах бүсийг шалган хүлээж авав

Синьхуа Агентлаг

     Өвөр Монголын экспортын бүтээгдхүүн боловсруулах цорын ганц бүсийг 31-ний өдөр улсын шалгалтаар хүлээн авлаа.

     Энэ бүс нь Хөх-хотын Эдийн засаг техник нээн хүгжүүлэх районд байж, 2002 оны 6-р сард Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр байгуулагдсан бөгөөд төлөвлөгөөний дагуу 2.21 квдарат км талбай эзэлж, голдуу боловсруулах аж үйлдвэрийн бүс, хяналт удирдлага хийгээд агуулах бүс, удирдлага үйлчилгээний бүс болон олон нийтийн барилгын бүстэй юм байна.

     Шинэ техник, өндөр ашиг, бага зарцуулгын бариамжааны дагуу энэ боловсруулах бүс нь цахим, нарийн механик, шинэ эрчим хүч зэрэг төслийг татан оруулах болно. Өнөөгийн байдлаар цахиурын материал, гэрлийн кабелийн холбооны төхөөрөмжийн хоёр аж ахуйн нэгжтэй болоод байгаа юм байна.

     Өвөр Монгол сүүлийн жилүүдэд нөөц баялаг, орон нутгийн байршлын давуу байдалдаа түшиглэн нээлттэй байдлаа чармайн өргөтгөж, гадаад худалдаагаа түргэн хөгжүүлж байна. Өвөр Монголын Статистикийн газрын эхний бүрэтгэлээс үзвэл, энэ оны эхний хагаст Өвөр Монголын гаалийн экспорт импортын нийт хэмжээ 3 тэрбум 600 сая гаруй ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.5 хувиар өсөн нэмэгдсэн юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040