Хятадын Гадаад хэгийн яамын хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 2-ны өдөр хэлэхдээ, Дарфурын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1769-р тогтоолыг санал нэгтэй баталсныг Хятадын тал сайшааж, уг тогтоолыг урагштай хэрэгжүүлэхийг талуудад хүсч байна гэлээ.
Лю Жяньчао хэлэхдээ, уг тогтоолоор Суданы Дарфур районд Африкийн Холбоо болон НҮБ-ын энхийг дэмжин сахиулах холимог хүчин байрлуулах эрх олголоо. Энэ бол Дарфурын асуудлыг зохицуулах үйл явц дахь чухал нэгэн алхам юм. Суданы Засгийн газар болон НҮБ, Африкийн Холбоо зэрэг 3 талын механизмийг бүрэн ашиглаж, уг тогтоолыг ялгам хэрэгжүүлэхийг Хятад улс талуудад хүсч байна гэжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1769-р тогтоолыг Суданы Засгийн газар хүлээн авч, НҮБ болон Африкийн Холбоотой хамтаар уг тогтоолыг хэрэгжүүлнэ гэж Суданы Гадаад хэргийн сайд Акол 1-ний өдөр мэдэгджээ. Суданы бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэж уг тогтоолд тодорхой илэрхийлсэн бөгөөд Дарфур районы сэргээн босголт болон хөгжилд туслалцаа үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна гэжээ.
Аюулгүйн Зөвлөлийн тогтоол баталсныг сайшааж байгаагаа Европын Холбоо, Портогали, Египет, Герман зэрэг орнууд мөн 1-ний өдөр тус тус илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|