"Энх тайвны үүрэг хариуцлага--2007" терроризмийн эсрэг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын зэвсэгт хүчний цэргийн нэгдсэн сургуульд оролцогч Хятадын талын байлдааны командлалын газрынхан терроризмийн эсрэг дайны командлалын сургуулиа эрчтэй, амжиттай хийж байна.
Хятадын талын удирдлагын газрын командлалын хэсгийн дарга ахлах хурандаа Лү Чуаньган 2-ны өдөр Шиньжяны Өрөмч хотноо сурважлагчид хандан хэлэхдээ, цэргийн хүч агаараас илгээх, байлдааны командлалын газрын сургууль хийх, жинхэнэ сургууль хийх бол уг нэгдсэн сугуулийн 3 том чухал тал болно гэжээ. \О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав.\
|