Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лю Жяньчао 2-ны өдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үе хэлэхдээ, Тайваний эрх баригчдын "Тайваний нэрээр НҮБ-д нэгдэн орох" өрөгдөл бол шал дэмий юм гэжээ.
Лю Жяньчао хэлэхдээ, "НҮБ-ын дүрэм" болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, НҮБ-ын Ерөнхий ассамблейн холбогдох хэлэлцэх хэргийн тогтоолын дагуу бүрэн эрхт орон л сая өрөгдлөө өгөөд НҮБ-ын гишүүн орон болдог юм. "НҮБ-ын дүрэм", НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2758-р тогтоол болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээр баримталсаар байгаа нэг Хятад улсын зарчимын эсрэг илээр өдөөн хөтгөх ямарваа ажиллагаа нь цөмөөрөө хүний сэтгэлийг олж чадахгүй, мөн ч ялагдах тавилантай юм гэжээ.
7-р сарын 31-ний өдөр, Хятадаас НҮБ-д суугаа суурин суугаа төлөөлөгч Ван Гуаня Аюулгүйн зөвлөлийн 7-р сарийн даргын хувиар уг өрөгдлөөс татгалзаж түүнийг буцаасан байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|