Хятадын цаг уурын хиймэл дагуулын алсаас хэмжисэн материалаас үзвэл, 2-ны өдрөөс хойш умард нутгийн ӨМӨЗР-ы Их Хянган давааны хйот биеийн балар ойд гурван газар түймэр гарсан байна. Үүнийг орон нутгийн ой аж ахуйн удирдах салбарууд гэрчилсэн байна.
Цаг уурын хиймэл дагуулын алсаас хэмжисэн материалаас үзвэл, 3-ны үдээс хойно болтол энэ гурван түймэрийн талбай нь тус тус 2.87, 0.70, 0.66 хавтгай дөрвөлжин км байгаа юм байна. Өнөө орон нутгийн ой хамгаалах зэвсэгт цагдаагийн офицер дайчид болон ард иргэд түймэр унтрааж байна./Баатар орчуулж,Урангоо хянав/
|