Хятадын холбогдох байгууллага болон мэргэжиүтнүүд түвд үндэстний "Гэсрийн тууль"-ийг 2008 оны дэлхийн биет бус соёлын өвд оруулах өргөдөл дэвшүүлэхээр бэлтгэж байна.
"Гэсрийн тууль" бол Түвд нутагт уламжлагдан дэлгэрсэн тууль юм. Тэр нь дэлхийн нэртэй тууль "Хомер тууль", "Махавхарата" зэрэг туулийн нийлбэрээс бүр урт тул "дэлхийн хамгийн урт тууль" гэсэн нэртэй болсон юм.
Эх сурвалжаас үзвэл, "Гэсрийн тууль"-ийг сэргээн хамгаалахын төлөө Хятад улс 20 гаруй жилийн хүчин чармайлт гаргасан байна. Хятад улс иргэдийн дундаас "Гэсэр" хайлагч язгуур урлагийн 150 гаруй хүнийг илрүүлж, тэд нарын хайлсан Гэсэрт бичлэг хийсэн нь 5000 цагаас давсан байна.\Урангоо орчуулж, Буян хянав\
|