Хятадын Бээжингээс Шанхайг холбосон агаарын шугамыг 6-ны өдөр аижллуулж эхэлсэн байна. Энэ шугамыг Хятадын олон улсын агаарын тээврийн компани зэрэг агаарын тээврийн 5 компани хамтран байгуулсан юм.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, нэгдэлтэй төлөвлөгөө хийсний дараа Бээжингээс Шанхай орох нисэх онгоц нь 30 минут бүрд нэг нисэх боломжтой юм. Зорчигсод нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхээс өмнө, дээрх агаарын компанийг чөлөөтэй сонгож болно. Хойшид Бээжин Шанхайн хооронд зорчих зорчигсдын Шанхай хотоос Бээжин хот хүрэх цагийг, хотоос онгоцны буудал хүрэх цаг болон онгоцны буудалаас хот орох цагийг багтаагаад 3 цагийн хугацаанд тогтоон браих болно.
Бээжин Шанхайн нислэгийн түргэн шугам нь Хятадын дотоодын худалдааны хамгийн том шугам юм. Өнгөрсөн жил, энэ шугамын зорчигч тээврийн хэмжээ давхардсан тоогоор 4 сая 180 мянган хүн болж, иргэний агаарын тээврийн нийт хэмжээний 3 хувийг эзэлсэн байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|