Хятад Улсын дарга Хү Жиньтао Киргиз-д айлчилна
Хятадын Олон Улсын Радио
Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 8-р сарын 7-ны өдөр Бээжинд мэдэгдэхдээ, Киргизийн ерөнхийлөгч Бакиев, Оросын ерөнхийлөгч Путин, Казахстаны ерөнхийлөгч Назарбаевын урилгаар, Хятад Улсын дарга Хү Жиньтао 8-р сарын 14-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Киргиз-д төрийн айлчилал хийж, Киргизийн Бишкект болох ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 7-р хуралд оролцоод, Орос хүрч ШХАБ-ын гишүүн орнуудын терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургуультай танилцаж, Казахстанд төрийн айлчилал хийнэ гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\
|
|