• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-07 17:08:18    
Хятадын хилийн боомтын хамгийн том хаалгыг ашиглалтад оруулав

Жун Шин Агентлаг

      Хятадын хилийн боомтын хамгийн том хаалга 6-ны өдөр ӨМӨЗР-ы Эрээн хотод байгуулагдан албан ёсоор ашиглалтад оров.

     Хилийн боомтын энэ хаалгыг 2003 оны 8-р сард байгуулж эхэлсэн юм. Тэр нь уртаараа 71.4 метр , өндөр нь 21 метр , өргөнөөрөө 13 метр байна. Эрээн хотын намын хорооны нарийн биячгийн дарга Жан гүэхуа мөн өдрийн ашиглалтад оруулах тууз хайчлах ёслолд дээр хэлэхдээ, Ази Европыг холбоосон төмөр замын шугам дээр, Хятад Монголын хилийн хамгийн том боомтод сүндэрлэх улсын энэ шинэ хаалга нь Хятадын хуурайн боомтын "Анхны том хаалга" бас ч дэлхийн хуурайн боомтын одоох "Анхны том хаалга" болж байна гэжээ.

     Сүүлийн жилүүдэд, Хятад улс нь Монголд хөрөнгө оруулагч хамгийн том орон, худалдааны хамгийн том түнш болсон байна. Эрээн хотын боомт нь Монголын замын үүдийн эдийн засгийн чөлөөт бүстэй нүүрэлж байгаа тул Эрээний боомтоор дэмжин Монголтой хийж байгаа худалдаа нь Монголтой хийж байгаа бүх худалдааны 70 хувь гаруйг эзэлж байгаа юм. \Урангоо орчуулж, Буян хянав\