• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-07 17:13:11    
ХГХЯ-ы төлөөлөгч Хятад АСЕАН-ы харилцааны асуудлаар сурвалжлагчийн асуултад хариулав

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо байгуулагдсаны 40 жилийн ойд халуун баяр хүргэж байна . Хятад улс АСЕАН-ы интеграцчилах үйл явц болон бүс нутгийн хамтын ажиллагаанд удирдах үүрэг гүйцэтгэхийг хэлбэрэлтгүй дэмжиж, хоёр талын стратегийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэх болно гэжээ.

      Лю Жяньчао мөн өдөр АСЕАН байгуулагдсаны 40 жилийн ой болон Хятад АСЕАН-ы харилцааны асуудлаар сурвалжлагчийн асуултад хариулсан юм. Тэрээр хэлэхдээ, 40 жилийн турш, АСЕАН нь гишүүн орны эдийн засгийн нэмэгдлийг ахиулах, интеграцчилах үйл явцыг ахиулах, цогц хүчнийг дээшлүүлэх зэрэг талаар чухал амжилтад оллоо. Тус бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд чухал хувь нэмэр оруулсан байна. АСЕАН бол Хятад улсын сайн хөрш, сайн найз , сайн түнш мөн. Хоёр талын улс төр, эдийн засаг, нийгэм соёл зэрэг салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн өргөжиж, олон улсын үйл хэрэгт харилцан дэмжиж нягт хамтран ажиллаж ирсэн юм гэжээ. \Урангоо орчуулж, Буян хянав\