• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-09 18:29:17    
Хятад улс үндэстний районы өөртөө засах дүрмийг үргэлжлэн боловсронгуй болгох болно

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын орлогч дарга Зэн Чинхун 8-ны өдөр ӨМӨЗР-ы төв Хөххотод хэлэхдээ, Хятад улс үндэстний районы өөртөө засах дүрмийг үргэлжлэн баримтлан боловсронгуй болгож, үндэстний эрх тэгш эв нягтралтай харилцааг бэхжүүлэн хөгжүүлж, үндэстний эв санааны нэгдэл, нийгэмийн тогтвортой байдал, улс орны нэгдлийг эрс хамгаалах болно гэжээ.

     Тэрээр Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх цуглаан дээр ингэж хэлсэн юм.

     Зэн Чинхүн хэлэхдээ, Өвөр Монгол үндэстний районы өөртөө засах дүрэмийг түрүүлэн хэрэгжүүлсэн нь бат орших хүчинтэй гэснийг харуулсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс үндэстний районы өөртөө засах хуультэй иж бүрэн хууль дүрмийг боловсруулан тогтоохоо эрчимжүүлж, үндэстний цөөнх болон үндэстний өөртөө засах орон нутгийн хууль ёсны эрх ашгийг үнэнхүү хамгаалан баталгаажуулахын зэрэгцээ үндэстний районы мэргэжлийн боловсон хүчин болон үндэстний цөөнхийн боловсон хүчний байгуулалтыг цаашид эрчимжүүлэх болно гэжээ. \Урьхан орчуулж,Урангоо хянав.\