ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилд, байгалийн ой болон тарьж ургуулсан ой модны талбай ихээр нэмэгдсэн байна.
1947 оны 5-р сарын 1-нд ӨМӨЗР байгуулагдсан юм. 60 жилийн турш, Өвөр Монголын ойн экологийн байгуулалтын салбар нь балар ойг хамгаалан мод тарих ажлыг ихээр өрнүүлж, хамгаалалтын ойн бүс гаргаж, байгалийн ойг хамгаалах, тариалангийн газар мод тарьж ойжуулах зэрэг төлөвлөгөө хэрэгжүүлснээр бүх өөртөө засах районы ойн нөмрөг 1947-нд 7.7 хувь байсаныг өнөө 17 хувь гаруйд хүртэл нэмэгдүүлжээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2006 онд ӨМӨЗР-ы ой шугуйн нийт талбай 20 сая гад хүрч тарьж ургуулсан ойн талбай 5 сая 660 мянган гад хүрсэн байна. Урангоо орчуулж, Буян хянав\
|