2006 оны эцэс гэхэд, Хятадын Түвдэд малчин тариачны мэргэжлийн хамтын ажиллагааны эдийн засгийн байгууллага 240 гаруйд хүрч, гишүүд нь 30 мянга гаруй өрх, 100 мянга гаруй хүнтэй болсон байна.
Сурвалжлагч Түвдийн өөртөө засах районы хөдөө аж ахуйн хэрэг эрхэлсэн газраас ойлгож мэдээлснээр, зохион байгуулалтын хэмжээг дээшлүүлэхийн тулд, сүүлийн жилүүдэд Түвдийн өргөн олон малчин тариачин нь мэргэжлийн хамтын ажиллагааны эдийн засгийн байгууллагыг залгаагаар байгуулсан байна. Хойшдын хэдэн жилд, Түвд нь Шяниар гол цогц болгож, шян суурин тосгоноор үндэс болгон малжих тариалах нутгийн мэргэжлийн хамтын ажиллагааны эдийн засгийн үйлчилгээний сүлжээг алхам алхамаар бүрдүүлэх болно. 2015 он гэхэд, тосгон бүрд ийм байгууллага байхыг үндсэндээ биелүүлэх бөгөөд тосгоны хэмжээний мэргэжлийн хамтын ажиллагааны эдийн засгийн байгууллагын малчин тариачин өрх нь 70 хувь гаруйг эзлэх болно. \Урьхан орчуулж, Буян хянав\
|