Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга, Төв Хорооны Нэгдмэл Фронтын Хэлтсийн дарга, төвийн төлөөлөгчдийн орлогч тэргүүн Лю Яньдүн 10-ны үдээс өмнө Өвөр Монголын Бугат хотод хүрэлцэн очиж, Бугат хотын үндэстнүүдийн ард иргэдтэй хамтаар Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг ёслон тэмдэглэсэн байна.
Төвийн төлөөлөгчид бас Бугатын Газрын Ховор Элмент Судлах Газар, Бугатын Хар Төмөрлөгийн Корпорацын ажил байдалтай танилцаж, ажлын фронтад шуурхайлан ажиллаж байгаа судалгаа шинжилгээний ажилтан нар болон ажилчдыг эргэн үзлээ. Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Чэнь Гуанлинь нарын зэрэг хүмүүс бас төвийн төлөөлөгчдийг дагалдан Бугат хотын ажил байдалтай танилцсан байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|