• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-12 16:05:00    
Төвийн төлөөлөгчид Өвөр Монголд айлчилж байна

Синьхуа Агентлаг

     10 – 11-ний өдрүүдэд Хятадын Төв засгийн газрын төлөөлөгчид хэдэн хэсэгт хуваагдан Өвөр Монголын орон нутгуудаар явж, үндэстнүүдийн ард түмнийг эргэн үзэж байна. Тэд нар ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн ойтой холбогдуулан орон нутгуудын ард түмэнд баярын мэнд хүргэж, бүх Хятадын ард түмний гүн зузаан халуун сэтгэлийг дамжуулж байгаа бөгөөд 60 жилийн ойгоороо шинэ гараа болгож, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шинэ ялалт байгуулахыг Өвөр Монголын ард түмэнд хүссэн байна.

     Хятад улсын орлогч дарга Зэн Чинхүн Төвийн төлөөлөгчдийн нэгдүгээр хэсгийг дагуулан Өвөр Монголын хамгийн баруун хэсгийн Алша аймагт хүрэлцэн очив. Орон нутгийн үндэстнүүдийн боловсон хүчин, олон түмэн тэднийг халуунаар угтан авлаа. Алша аймаг бол Өвөр Монголын газар нутаг нь хамгийн их, хүн ам нь хамгийн цөөн, байгалийн баялаг ихтэй аймаг бөгөөд мөн "Шэньжүө 5 ", "Шэньжүө 6 " сансрын хөлгийн сансарт хөөргөсөн нутаг юм.

1 2