Гурван хоног үргэлжилсэн 2007 оны Хятадын биеийн тамирын аялал жуулчиллын яармаг 12-ны өдөр Шанхайд өндөрлөв. Яармагийн хугацаанд биеийн тамирын аялал жуулчиллын төрөл бүрийн хамтын ажиллагааны нийт 80 гаруй төсөл тохиролцсон байна.
Америк, Англи, БНСУ, Хятадын Ниншя, Хөхнуур зэрэг 18 муж районы биеийн тамирын аялал жуулчиллын аж ахуйн нэгж, биеийн тамир спортын нийгэмлэг, биеийн тамирын клуб зэрэг нийт 200 гаруй байгууллага нэгж уг яармагт оролцсон байна.
Яармагийн хугацаанд, Хятадын баруун бүс нутгийн биеийн тамирын салбарынхан өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой биеийн тамирын аялал жуулчиллын зам шугам гаргаж, аялал жуулчиллын компаниудын их олон төлөөлөгч Хөхнуур мужийн Хөхнуурыг тойрон унадаг дугуйгаар уралдуулах, Ниншягийн элс манхны аялал жуулчлал зэрэг төслийг үнэнхүү сонирхож, хамтаар нээн хөгжүүлэх хамтын ажиллагааны саналаа дэвшүүлсэн байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|