Бээжингийн олимпийн нээлт, хаалтын ёслол лавтай хүмүүсийн сэтгэлд хүрэх болно гэж 2008 оны олимпийн нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагч Жан И-мөү тун саяхан Бээжинд хэллээ.
Тэрээр танилцуулахдаа, Бээжингийн олимпийн нээлт, хаалтын ёслолын төслийг биелүүлээд хэрэгжүүлэх болон сургуулилах шатандаа орлоо гэжээ.
Сургуулилах ажил энэ оны 8-р сараас Бээжингийн ойролцоо байдаг талбайд эхэлж, ирэх жилийн 7-р сарын сүүлч, 8-р сарын эхээр үндэсний цэнхэлдэх хүрээлэнд бэлтгэл сургуулилал хийх болно гэж тэрээр хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|