• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-13 16:09:00    
"Азтай Бээжин" Олон улсын эмэгтэйчүүдийн элсэн дээрх волейболын тэмцээн эхэллээ

Хятадын Олон Улсын Радио

     "Азтай Бээжин" 2007 оны олон улсын эмэгтэйчүүдийн элсэн дээрх волейболын тэмцээн 13-ны өдөр Бээжингийн 2008 оны Олимпийн наадмын элсэн дээрх волейболын тэмцээний талбай—Бээжингийн Чао-ян цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ.

     Зочлогч орон Хятадын тамирчид 9 хос тамирчнаа уг тэмцээнд оролцуулжээ. Эхний өдрийн тэмцээнд Хятадын тамирчин Жан Ин, Жи Линьжюнь болон Жан Дань, Ма Юань-юань нар өрсөлдөгчөө тус тус ялсан байна.

     "Азтай Бээжин" цуврал тэмцээнийг бол Олимпийн наадмыг зохион явуулах Бээжингийн хүчин чадавхыг сорьж шалгахын тул хийж байгаа юм. Олон улсын эмэгтэйчүүдийн элсэн дээрх волейболын энэ тэмцээн бол тэдгээрийн доторхи нэг нь болно. 1 долоон хоног болох уг тэмцээнд Америк, Канад, Хятад зэрэг 12 улс орон, газар нутгийн 24 баг тамирчид оролцож хүч эрдмээ сорьж байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\