Бээжингийн Олимпийн Наадмын Эдийн Засгийн Судалгааны Нийгэмлэгийн дарга, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хорооны дээд зөвлөх Вэй Жижүн саяхан сурваджлагчид ярилцлага өгөхдөө, Бээжингийн Олимпийн наадмын зах зээлийн хөгжилт товлосон хэмжээнээс хол давах болно гэж тэмдэглэжээ.
Вэй Жижүн хэлэхдээ, Бээжингийн Оимпийн Наадмыг Зохион Явуулах Хороо хамтын ажиллагааны 10 түнштэй болохоор төлөвлөж байсан юм, гэвч эцсийн дүнд 11 түнштэй болсон. Иймэрхүү жишээ хандивлагч бизнесмен хайх ажлын явцад ч гарч байсан гэлээ.
Бээжингийн Олимпийн наадмын зах зээлийг хөгжүүлэх талаар Олон Улсын Олимпийн Хороо ингэж үнэлсэн юм. Тэд хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадмын зах зээлийн хөгжилт нь өнгөрсний аль ч олимпиос сайн байх болно гэжээ. Энэхүү үнэлгээг би зөвшөөрнө гэж Вэй Жижүн тэмдэглэжээ.
Бээжингийн Олимпийн наадмын зах зээл хөгжүүлэх ажил дуусах дөхөж байна. Өнөөгийн байдлаар, хандивлагч дотоод гадаадын үйлдвэр аж ахуйн нэгж 50 гаруйд хүрчээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|