![]( /mmsource/images/2007/08/14/xin_0920804141652687316218.jpg)
Хятад улсын дарга Хү Жиньтао Киргизийн нийслэл Бишкек орохоор 14-ний өдөр Бээжингээс мордлоо.
Хү Жиньтао юуны өмнө Киргизд төрийн айлчлал хийж, дараа нь Бишкект болох ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 7-р бага хуралд оролцох болно. Түүний дараа, Хү Жиньтао ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын хамт Оросын Челябинскт болж байгаа ШХАБ-ын бүх гишүүн орнуудын оролцсон терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургуулийг сонирхон үзэх болно. Тэрээр мөн Казакстанд төрийн айлчлал хийх юм байна.
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ү И, Гадаад хэргийн сайд Ян Жэчи, Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Ма Кай, Худалдааны сайд Бө Шилай нар дарга Хү Жиньтаогийн хамт Бээжингээс мордсон байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|