• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-14 16:41:24    
Бээжин параа олимпийн наадмыг угтан гарын үсэг зурах ажиллагаа хийв

Синьхуа Агентлаг

     Шанхайд болох параа олимпийн наадмыг угтан, Бээжин хотынхон 100 метр урттай туузан дээр 10 мянган хүн гарын үсэг зурах ажиллагаа 14-ний өдөр эхэллээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 100 метр урттай туузан дээр оюуны согогтой хүмүүсийн гэр бүлийнхэн, найз нөхдийн нийгэмлэг, Бээжин хотын бүх байгууллага, сургууль, цэргийн анги, төсвийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд гарын үсэг зурж, 9-р сарын 15-наас өмнө Бээжин хотын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбоонд хүргэж, дараа нь Шанхай хотын параа олимпийн наадмын гүйцэтгэх хороонд хадгалах юм байна.

     Дэлхийн параа олимпийн хөдөлгөөн бол бүх дэлхийн оюуны согогтой хүмүүст зориулан байгуулсан биеийн тамир спортын хөдөлгөөн юм, дэлхийн параа олимпийн 12-р наадам энэ оны 10-р сард Шанхай хотноо болно. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\