Хятадын төв нутгийн Ху-нань мужийн Фэнхуан шяний нутагт гарсан их гүүр нурсан осолд эндэгсдийн тоо 36-д хүрсэн байна.
13-ны үдээс хойно, байгуулагдаж байсан их гүүр гэнэт нурж, тэнд ажиллаж байсан 123 хүний дотроос 64 хүн нь эсэн мэнд гарчээ. Өнөө авран туслах ажил мөн үргэлжилсээр байна.
Осол гарсны дараа, гадаадад айлчилж байгаа Хятад улсын Дарга Хү Жиньтао захирамж гаргаж, хамгийг их хүчин чармайлтаар гэмтэж бэртсэн хүмүүсийг авран тусалж, ослын шалтгааныг байцааж, хариуцлага нэхэмжилж, ослоос сургамж авч, иймэрхүү хэрэг дахин гархаас чанга сэргийлэхийг холбодох талынханд шаардсан байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао мөн авран туслах болон бусад холбогдох ажлыг сайн хийхийг орон нутгийнханд шаарджээ. Төрийн Зөвлөлийн гишүүн Хуа Жяньминь тухайн орон нутагт хүрэлцэн очиж, авран туслах ажлыг газар дээр нь улирдан явуулж байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|