Цөөн хэдэн орны дэвшүүлсэн Тайванийг НҮБ-д элсэх саналыг Хятад улс эрс эсэргүүцнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жян Юй 16-ны өдөр хэллээ.
Тайваний эрх баригчдын хатгалгаар Соломоны арлууд, Малави зэрэг цөөн хэдэн орон Нью-Йоркийн цагаар 14-ний орой НҮБ-ын чуулганы даргад захидал бичиж, Тайванийг НҮБ-д элсэх асуудлыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 62-р чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулахыг шаардсан байна.
Жян Юй хэлэхдээ, Тайвань бол эрт дээр үеэс Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг юм. "Кайрын тунхаг" болон "Потсдамын албан мэдээ"-нд Хятад улс нь Тайваньд бүрэн эрхтэй гэдгийг нотолсон байна. НҮБ-ын чуулганы 1971 онд баталсан 2758-р тогтоолд БНХАУ-ын Засгийн газар бол НҮБ-д Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны төлөөөлөгч мөн гэж тодорхой тогтоосон билээ. Дэлхийн 160 гаруй орон өнөө Хятад улстай дипломат харилцаа тогтоож, дэлхий дээр ганц Хятад улс байдаг, Тайвань бол Хятадын нэг хэсэг мөн гэдгийг цөм хүлээн зөвшөөрч байгаа юм гэжээ.
1993 оноос хойш НҮБ-ын ерөнхий ассамблейн ерөнхий хороо нь Тайвантай холбогдсон асуудлыг НҮБ-ын чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулахаас 14 удаа дараалан татгалзаж байгаа юм. НҮБ-ын дүрэм болон НҮБ-ын чуулганы тогтоолыг зөрчих аливаа үйл ажиллагаа, Хятадыг хагалан бутаргах аливаа хуйвалдаан нь НҮБ-ын гишүүн орнуудын дэмжлэгийг олж чадахгүй бөгөөд яасан ч биелэшгүй гэдгийг энэ нь харуулж байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|