Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох 6 талын хэлэлцээний ажлын хэсэг 16-ны үдээс хойно Хятадын Шэнь-ян хотноо 2 дахь хурлаа хийлээ. Хятад, БНАСАУ, Америк, БНСУ, Орос, Японы төлөөлөгчид 2 хоногийн хурлын явцад Солонгоёын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохтой холбогдсон асуудлыг авч хэлэлцэх болно.
15-ны орой болон 16-ны үдээс өмнө, тэд тус тус хоёр талын зөвшилцөл хийжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|