Хятад, Япон хоёр орны харилцааны хөгжлийн түүхэн замналын хувьд, хамгийн гол нь түүхийн ба Тайваний асуудал юм. Энэ бол Хятад, Японы харилцааны улс төрийн үндэс суурь мөн гэж БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө 16-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Тэрээр мөн өдөр Японы Доод танхимын Парламентын үйл ажиллагааны хорооны дарга Ичиро Айсаватай уулзах үе хэлэхдээ, хоёр тал " түүхээр сургамж болгож, ирээдүйд хандах" үзэл санааг баримталж, хоёр орон хоорондын улс төрийн гурван баримт бичгийг мөрдөн, асуудал болон санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулж, хоёр орны харилцааг зөв чиглэлээр тасралтгүй хөгжүүлэх ёстой гэжээ.
Ичиро Айсава хэлэхдээ, хоёр орон хоорондын улс төрийн гурван баримт бичгийн үзэл санааг хамтаар мөрдөх бол хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэх үндэс суурь мөн. Хоёр талын бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаанд бодитой үйл ажиллагаараа тус дөхөм үзүүлж, хоёр ард түмэн хоорондын найрсаг сэтгэлийг гүнзгийрүүлэхэд Японы олон нам бүлгийн парламентын гишүүд бэлэн байна гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|