Өвөр Монголын Баяннуур хотын Урадын хойт хошууны Монгол эмнэлгийн хорооны 6 мэрэгжилтэнээр бүрэлдсэн эмчилгээний анги саяхан Монгол улсын Өмнө Гувь аймагийн Баян Овоо сумд 10 хоногийн эмчилгээний тусламж үзүүлээд буцан ирсэн байна.
Эмчилгээний хугацаанд эмч нар тухайн газрын 340 малчинд биеийн шинжилгээ хийж, 40 хүнд эмчилгээ хийж өгсөн байна. Урадын хойт хошууны Монгол эмнэлэг нь бас тухайн газрын ядуу амьдралтай малчин айлд зохих хэмжээний эм бэлдмэл хүргэсэн байна. энэ ажиллагаа нь тухайн газрын малчин ардын сайшаалыг хүлээсэн бөгөөд Хятад, Монгол хоёр орны найрсаг хэлхээ холбоог эрчимжүүлэхэд тус дэмжилэг болсон байна. \Өвөр Монголын радиогийн Бао Жинь хуа хангав\
|