Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Казахстаны нийслэл Астанад хүрэлцэн очиж, Казахстанд хийх албан ёсны анхны айлчлалаа эхэллээ.
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев онгоцны буудалд очиж дарга Хү Жиньтао болон дагалдан яваа хүмүүсийг угтав.
Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдгэлэхдээ, Хятад Казахстан хоёр орон уул усаараа залгалдсан найрсаг хөрш мөн, хоёр орны ард түмэн урт удаан уламжлалт найрамдалтай юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших15 жилд Хятад Казахстаны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцаа түргэн хөгжиж, хоёр орны ард түмэнд бодит ашиг хүртээсэн юм. Энэ удаагийн айлчлал маань Хятад Казахстаны найрамдлыг зузаатган, хоёр орны хамтын ажиллагааг ахиулах зорилоготой юм. Хоёр талын хамтын чармайлтаар энэ айлчлал маань лавтай дүүрэн амжилтанд хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.\Уртнасан орчуулж, Урангоо хянав.\
|