Хятад улс зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэх стратеги хэрэгжүүлсэн дөрвөн жилийн турш тодорхой амжилтад хүрэв.
2006 оны жилийн сүүлчийн байдлаар, зүүн хойд нутгийн төрийн өмчийн аж ахуйн нэгжид хийсэн их цар хүрээтэй тогтолцооны өөрчлөлт үндсэндээ дууссан байна. Хэйлүнжян мужийн тогтолцооны өөрчлөлтийг биелүүлсэн аж ахуйн нэгж нийт аж ахуйн нэгжийн 96 хувийг эзэлж, Гирэн мужийн өөрчлөлт хийсэн хэмжээ 98 хувьд хүрч, Ляо нин мужийн төрийн өмчийн том аж ахуйн нэгжийн 85 хувь гаруй нь хувцааны дүрмийн өөрчлөлтийг биелүүлснийг Хятадын төрийн зөвлөлийн зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэх захиргааны нийтэлсэн тоо бүртгэлд харуулсан байна.
Төрийн өмчийн аж ахуйн нэгжид хийсэн их цар хэмжээтэй тогтолцооны өөрчлөлтөөр өнөө зүүн хойд нутагт төрийн өмчийн, хувийн хэвшлийн болон гадаад хөрөнгө зэргийн олон тогтолцоо холилдон орших өмчлөлийн хэлбэр бий болж, хувийн хэвшлийн эдийн засаг эдийн засгийн тавцан дээр чухал үүрэг гүйцэтгэх болсон байна. Зүүн хойд нутагт ажлаас халагдсан ажилтан ажилчин 5 сая байсан бол өнөө дийлэх олонх нь дахин ажлаар хангагдсан байна. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|