Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань манай оронд айлчилж Афганистаны гадаад харилцааны яамын сайд Рангин Дадфар Срантатай 20-ны өдөр Бээжинд уулзах үедээ, Хятадын тал нь Афганистаны энхийн үйл явцыг үргэлжлэн дэмжиж, Афганистаны эдийн засгийн сэргээн босголтод идэвхтэй оролцож, Афганистанд чадлынхаа хирээр туслана гэжээ.
Тан Жяшуань хэлэхдээ, Хятад Афганистан бол сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Афганистаны засгийн газар, ард түмэн эв санаа нэгтэй хамтран ажиллаж, жаргал зовлонгоо хамтатган, Афганистаны сэргээн босголтын үйл явцыг түлхэн ахиулахыг Хятадын тал хүсч байна. Афганистаны талтай уламжлалт бус аюулгүйн салбар дахь хамтын ажиллагагааг эрчимжүүлж, Афганистаны бүс нутгийн үйл хэрэгт нааштай үүрэг гүйцэтгэхийг дэмжихэд Хятадын тал бэлэн байна гэжээ. /Хүчит орчуулж, Баясгалан хянав/
|