УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь 20-ны өдөр Бээжинд "Хоёр эргийн ахан дүүс хамтаар Олимпийн наадыг угтах" залуучуудын солилцооны ажиллагаанд оролцсон бүх төлөөлөгчидтэй уулзсан байна.
Жя Чинлинь хэлэхдээ, Бээжин хот 2008 оны Олимпийн наадмыг зохион байгуулах нь Тайваны хоолойн хоёр эргийн Хятадчуудын өвдөгш их баяр болно, хоёр эргийн ахан дүүс бол элэг нэгтэй юм. Тайваний ах дүү нар эх газрын ахан дүүсийн хамт Бээжингийн Олимпийн наадмыг угтаж, Хятадын ард түмний 100 оны хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг хүсэж байна гэжээ. /Хүчит орчуулж, Баясгалан хянав/
|