• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-21 16:15:48    
Олимпийн наадмын цаг агаарын үйлчилгээний ажлыг сайтар хангахад хүчин чармайлт гаргана

Рэнь Минь Ри Бао Сонин

     Онцлог бөгөөд өндөр түвшинд зохион байгуулах зорилтын дагуу, Бээжингийн Олимпийн наадмын цаг агаарын үйлчилгээний ажлыг сайтар хангахад хүчин чармайлт гаргана гэж Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лю Чи 20-ны өдөр хэлсэн байна.

     Лю Чи, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны даргын нэгдүгээр орлогч хатагтай Чэнь Жили нартай Хятадын ус цаг уурын шинжилгээний газар очиж Олимпийн цаг агаарын үйлчилгээний бэлтгэл ажилтай танилцах үедээ ингэж илэрхийлсэн юм.

     Лю Чи хэлэхдээ, бүх бөмбөрцгийн цаг агаарын өөрчлөлтийн нөлөөгөөс болж, өнгөрсөн удаагийн Олимпийн наадамтай харьцуулбал, Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд цаг агаар улам тогтворгүй болж, тэмцээний хугацаа, тэмцээний ордон талбай болон хотын аюулгүй үйл ажиллагаанд нөлөөж болзошгүй тул цаг агаарын баталгаанд нэн өндөр шаардлага тавьж байна. Иймээс Бээжингийн Олимпийн цаг агаарын үйлчилгээний өмнө туйлын хатуу сорилт тулгарч байна гэжээ. \Алтаннавч орчуулж Баясгалан хянав\