8-р сарын 21-ний өдрийн 18 цагийн бүртгэлээс үзвэл, энэ оны 9-р хар салхи "Сепат"-аас болж, Хятадын Фүжянь, Жэжян, Жянши, Хүнань дөрвөн мужид 36 хүн нас барж, 9 хүн сураггүй алга болж, нэг сая 370 хүнийг яаралтай шилжүүлэн төвхөнүүлсэн бөгөөд 314 мянган га тариалангийн талбай гамшигт нэрвэгдэж, эдийн засгийн шууд гарз хохирол нь 5 тэрбум орчим юаньд хүрсэн юм байна.
Тайваний талын мэдээллээс үзвэл, энэ хар салхинд Тайваний 5 хүн нас барж, нэг хүн алга болж, нэг хүн хүнд бэртэсэн юм байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|