Рэнь минь ри бао сонин 22-ны өдөр тоймчийн өгүүлэл нийтэлж, 2002 онд болсон ХКН-ын 16-р их хурлаас нааших Хятадын хөгжлийн байдлыг эргэн үзсэн байна.
Өнгөрсөн 5 жилд Хятадын аж үйлдвэржилт, хотожилт, зах зээлжилт болон интеграцчиллын ахиц мэдэгдэм түргэсч, 2006 оны дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдгүүний хэмжээ 20 триллион юаниас давж, 2002 оныхоос хоёр дахин нэмэгдэн, нийгэмийн үйлдвэрлэлийн хүч, улс орны ерөнхий хүч чадал болон иргэдийн амьдралын түвшин сайжирч шинэ шатанд хүрсэн гэж тэмдгэлсэн байна.
2002 оноос 2006 онуудад, хот суурины иргэдийн дундаж орлого 7703 юань байснаа нэмэгдээд 11 мянга 759 юань болж, хөдөө тосгоны иргэдийн дундаж цэвэр орлого нь 2476 юань байснаа нэмэгдээд 3587 юаньд хүрчээ. Иргэдийн сэтгэл тавьж байсан ажлын байраар хангагдах болон дахин ажлын байраар хангагдах, нийгэмийн баталгаа, эмчилгээ, боловсрол, үйлдвэрлэлийн аюулгүй байдал зэрэг асуудлууд алхам алхамаар зохицуулагдаж байна гэж уг тоймчийн өгүүлэлд тэмдгэлжээ.\Уртнасан орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|