Хятдаын ерөнхий сайд Вэнь Жя Бао 23-ны өдөр Бээжинд айлчилхараар ирсэн Лосын ерөнхий сайд Боуасоне Боупхаванхтай уулзахдаа, Хятад улс хоёр орны тал бүрийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, Хятад Лосын харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж илэрхийлжээ.
Вэнь Жя Бао хэлэхдээ, Хятад Лос хоёр орны удуридагчид байнгын хэлхээ холбоотой байж, харилцан сонирхож байгаа асуудлаар цаг даруйд нь санал солилцож байхыг хүсэж байна гэжээ. Тэр хэлэхдээ, хоёр орон хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа голчилон хөгжүүлэх ёстой гэжээ. /Баатар орчуулж цэцэн хянав /
|