БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бан-гөү 23-ны өдөр Бээжинд Америйн төрийн нарийн бичгийн дарга байсан Маделеине Албригхт уулзах үе хэлэхдээ, Америктай хамтаар Хятад Америкийн бүтээлч чанартай хамтын ажиллгааг түлхэн ахиулах зөв оновчтой замаар үргэлжлэн урагш хөгжихөд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Америкийн харилцааны хөгжил сайн сайхан хандаштай байж, хоёр орны дээд зиндааны болон олон давхаргын хэлхээ холбоо цаашид хөгжиж, хоёр талын олон салбарын болон олон улсын зарим том том асуудлаархи зөвшилцөл, зохицуулалт баялаг үр дүнд хүрсэн байна. Хятад Америкийн харилцааны стратегийн агуулга нэн баялаг болж, хамтын ашиг сонирхол тасралтгүй өргөжиж байна гэжээ.
Маделеине Албригхт хэлэхдээ, Америк Хятадын харилцаа 21-р зууны олонм улсын харилцаанд маш чухал юм, хоёр орон стратегийн түншүлэл байх ёстой, энэ нь хоёр талын ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй Азий Номхон далай тэрчлэн дэлхийн энх тайван хийгээд тогтвортой байдалд ашигтай юм гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|