Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 27-ны өдөр Бээжинд Германы Канцлейр Ангела Меркельтэй хамт сэтгүүлчидтэй уулзахдаа, Хятадын хөгжил нь бусад оронд яасан ч нөлөөлөхгүй, бусад оронд заналхийлэл болохгүй бөгөөд бусад орны ашиг сонирхолыг хохироохгүй юм гэж илэрхийлсэн байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао Германы Канцлейр Ангела Меркельтэй хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон Хятадын заналхийлэл гэсэн асуултад хариулах үе ингэж илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятадын заналхийлэл гэгчийг арилгахад Хятадын үндсэн байдалыг тал бүрээр зөв оновчтой ойлгосон байх хэрэгтэй. Хятад улс нь дунд зэргийн хөгжилтэй орон болтол бас хэдэн арван жилийн хатуужилтай чармайлт шаардагдна. Герман шиг хөгжингүй орон болоход нэн урт хугацаа хэрэгсэх юм. Иймээс Хятад улс эдийн засгийн байгуулалтаар гол болгохыг баримталж, нэг сэтгэл нэг зоригоор бүтээн байгуулалт хийх хэрэгтэй юм гэжээ.
Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг баримталж байна, Хятадын хөгжилд энх тайван орчин ахуй шаардагдаж байна, Хятад улс мөн өөрийн хөгжлөөрөө дэлхийн энх тайвны үйлст тус дөхөм үзүүлж байгаа юм гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|